Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэйлор Свифт Кеннедигийн хүүтэй болзсон хэвээр үү

Америкийн каунтри од Тэйлор Свифт Кеннедигийн хүүтэй болзсон хэвээр байгаа бололтой. Энэ тухай ойрынх нь эх сурвалж хэвлэлд ам алдсан гэнэ. Тэйлор Свифт Америкийн элит гэр бүлийн залуу гишүүн Коннор Кеннедитэй сар шахам болзоод салсан гэдгээ саяхан мэдэгдсэн билээ. Америк төдийгүй дэлхий даяар алдаршсан од дуучин, ахлах сургуулийн сурагч хөвгүүнтэй хайр сэтгэлийн холбоо тогтоох нь тийм ч амаргүй байсан учраас тэднийг салсан гэж хэвлэлүүд бичиж байв. Тэгээд ч Коннор төгсөх анги учраас хичээл сурлагадаа анхаарч, удам судрынхаа нэр хүндийг бодон сайн сургуульд орохыг хичээх хэрэгтэй гэж гэр бүлийнхэн нь сануулсан учир тэд хөндийрөөд байсан юм. Гэвч залуу хос нууцаар уулзсан хэвээр байгаа, удахгүй сургуулийн амралт эхлэхээр хамтдаа цагийг өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа гэж тэдний ойрын эх сурвалж “ОК” сэтгүүлд ярьжээ. Тэйлор Свифт Коннорын эмээгийн эдлэн газрын эсрэг талд 4,8 сая ам.доллараар хувьдаа байшин худалдаж авсан нь ч Коннортой ойрхон байх гэснийх хэмээн шуугьж байгаа юм. 


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан