Жон Бон Жовигийн охин коллежийнхоо дотуур байранд хар тамхи хэтрүүлэн хэрэглээд цагдад баригджээ. Бон Жовигийн 19 настай охин Стефани Роуз Бон Жови жилийн 55 мянган ам.долларын төлбөртэй, өндөр нэр хүндтэй Хамилтон коллежд суралцдаг аж. Тэрээр өчигдөр шөнө дотуур байрныхаа өрөөнөөс ухаангүй олдож, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд геройн их хэмжээгээр хэрэглэсэн нь шинжилгээгээр илэрчээ. Охины өрөөнөөс бага хэмжээний геройн, мариухан олдсон гэж цагдаагийнхан мэдээлжээ. Түүнийг эмнэлэгээс гарсны дараа цагдаагийнхан шалгаж, хэргийг нь шүүхээр шийдвэрлэх бололтой. Стефанитай хамт 21 настай нэг оюутан байсан бөгөөд түүнийг хар тамхи биедээ авч явсан хэргээр баривчлаад байгаа аж.
Стефани бол рок од Бон Жовигийн дөрвөн хүүхдийн хамгийн том нь юм. Бон Жови гэр бүлийн бат бөх байдлаараа Холливуддаа нэртэй нэгэн. Тэрээр эхнэр Доротитойгоо 23 жилийн өмнө гэрлэж, дөрвөн хүүхдийн эцэг эх болсон юм.
Бон Жови эхнэр дөрвөн хүүхдийн хамт
Түүний охин загвар өмсдөг гэнэ.