Их эзэн Чингисийн мэндэлсний 850 жилийн ой, Монгол бахархлын өдрийг монголчууд анх удаагаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрөөр Есөн хөлт цагаан тугаа цэнгүүлж, Чингис хааны хүрэл хөшөөнд цэцэг өргөсөн. Цэцэг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын түүхэн дэх дөрвөн ерөнхийлөгчөөс гурав нь оролцсон юм. Тодруулбал, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч асан П.Очирбат, удаах нь болох Н.Багабанди, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар байв. Харин гуравдахь ерөнхийлөгч асан Н.Энхбаяр шүүхээс дөрвөн жилийн ял сонсч, өөрийгөө хаацайлж эмнэлэгт байгаа болохоор энэ ёслолд оролцоогүй. Оролцох ч боломжгүй юм. Гэтэл цахимаар дээрх гурван Ерөнхийлөгчийн зургийг тавьж, “Энд нэг л хүн дутуу” хэмээн онцолж, фэйсбүүкчид болоод жиргээчид сэтгэгдэл үлдээж байна.