Үзэгчдийн удтал хүлээсэн Twilight цувралын төгсгөлийн анги "Breaking Dawn - Part 2" Лос-Анжелост нээлтээ хийлээ. Үүгээр дэлхийн кино театруудаар "Хиртэлт"-ийн адал явдал гарч эхэллээ. Кино дэлгэцэнд гарахын өмнө гол дүрийн хоёр жүжигчин Роберт Паттинсон, Кристен Стюарт нар харилцаагаа тасалж, киноноосоо ч илүү шуугиан дэгдээсэн ч "Breaking Dawn - Part 2" нээлтээ хийхээс өмнө амжиж эргэж нийлсэн билээ. Тэдний харилцаа сайн байгаа нь киноны нээлт, улаан хивсний ёслолын үеэр хуран цугласан фэнүүдэд нь илт ажиглагдаж байжээ. Энэхүү улаан хивсний ёслолд 22 настай залуу жүжигчин бүсгүй Кристен Стюарт торон даашинз сонгосноороо зоригтой алхам хийлээ хэмээн хэвлэлүүд бичиж байна. Корсетон дотортой, биеийн ихэнх хэсэг илт харагдах даашинзаар Кристен гоёсон бол түүний найз залуу Роберт "Gucci"-гийн ногоноо хослолтой улаан хивсэн дээр алхав.