Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Деми Мур 50 насны ойгоо Дубайд тэмдэглэв

Деми Мурын хувьд 49 нас нь маш хүнд дурсамжуудыг түүнд үлдээсэн. Гэвч жүжигчин бүсгүй тэр бүгдийг ардаа орхиод 50 насаа баяр хөөртэйгөөр угтахаар Дубайг зорьжээ. Деми Мур 50 насны ойгоо угтаж бүтэн долоо хоног Азиар аялж байгаа аж. Тэрээр эхлээд Абу Дабигийн “Monte Carlo Beach Club”-т парти зохион байгуулж, найз нартайгаа усанд сэлж, наранд биеэ шарж амарсныхаа дараа Энэтхэг рүү ниссэн байна. Тэнд тэрээр Наоми Кемпбелийн тэрбумтан найз залуу Владимир Доронины 50 насны төрсөн өдрийн баярт оролцжээ. Энэхүү төрсөн өдрийн  тансаг партид оролцсоныхоо дараа тэрээр өөрийнхөө жинхэнэ төрсөн өдрийн баярыг тэмдэглэхээр Дубайд ирээд байгаа аж. Тэрээр 50 насны ойгоо залуу дүр төрхөөр угтахын тулд Лос Анжелосын “Cryohealthcare” хэмээх эмнэлэгт хандаж, арьс хөгшрөлтийн эсрэг эмчилгээ хийлгэсэн байна.  
Өнгөрсөн жил Деми Мурын хувьд нөхрөөсөө салсан, охидуудтайгаа таагүй харилцаатай байсан, одоо хүртэл Аштон Катчераас гэр бүлээ цуцлуулах маргааныг шийдвэрлэж чадаагүй гээд сэтгэлийн хүнд дарамттай байсан юм. Өнгөрсөн оны төрсөн өдрийнх нь үеэр Аштон Катчер түүнийг хуурсан нь мэдэгдэж, түүнээс хойш хэдэн сарын дараа залуу жүжигчин Мила Кунистэй дотно харилцаатай болсон нь нийтэд ил болсон билээ. Тэд гэр бүлийн хөрөнгөө хэрхэн хуваах тал дээр тохиролцож чадахгүй байгаа учир одоо хүртэл асуудлаа нэг тийш болгоогүй ч Аштон Катчер шинэ хайр дурлалтайгаа учраад Деми Мурын асуудлыг олж харах сөхөөгүй яваа бололтой. Нөхрөөсөө салаад сэтгэл санааны гүн хямралд орж, бүр сэтгэлзүйн эмчилгээ хүртэл хийлгэсэн тэрээр охидуудтайгаа түнжин хагарч, нэг хэсэг холбоо ч барихаа болиод байжээ. Харин одоо энэ асуудлуудаа тэрээр аажмаар шийдэж, сэтгэл хямралаасаа ч гарсан гэнэ.

                                              Дубайн нисэх буудал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан