Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Леонардо Ди Каприо 38 нас хүрлээ

“Титаник” киногоороо нэр  гарсан, америкийн жүжигчин Леонардо Ди Каприо өчигдөр 38 насныхаа ойг тэмдэглжээ. Леог бүр хоёр ой хагастай байхад нь аав нь хүүхдийн алдартай нэгэн шоу нэвтрүүлэгт оролцуулж байсан нь ирээдүйн жүжигчний анх удаагаа камерийн өмнө гарч байсан нь тэр гэнэ. 14 насандаа Каприо жүжигчин болохоор шийджээ. Түүний нэр, төрх нь таалагдсан агент төлөөлөгч олж зүтгэж эхэлснээр 1997 онд “Титаник” кинондл тоглосон нь дэлхий дахины алдар хүнд авчирчээ. Оны гол үйл явдал болж байсан энэ киногоороо Леонардо “Алтан бөмбөрцөг” шагнал хүртсэн юм. Тэр бас “Титаник”-ийн гол дүрээрээ Холливудын хамгийн өндөр нэр хүндтэй жүжигчний жагсаалтад хоёр ч удаа багтаж байлаа. 1997 ондоо “People” сэтгүүлээс гаргадаг жагсаалтаар Леонардо  дэлхийн 50 хамгийн сайхан хүний дунд орж байсан юм. Харин “Авиатор” кино дэлгэцэнд гарсны дараа Леонардо Ди Каприог францын утга зохиол урлагийн одонгоор шагнасан юм.
Хувийн амьдралынхаа тухайд жүжигчин маань 23 настай загвар өмсөгч, Эрин Хизероноос саяхан салаад байгаа юм.







0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан