Энэ оны хамгийн нүсэр парти тэрбумтан Владимир Доронины 50 насны төрсөн өдөр байлаа гэж загварын ертөнцийнхөн шуугьж байна. Супермодель Наоми Кэмпбелийн найз залуу Оросын тэрбумтан Владимир Доронин төрсөн өдрөө Энэтхэгийн тансаг зочид буудалд тэмдэглэсэн юм. Төрсөн өдрийн баярыг Наоми Кэмпбел найз залуудаа зориулан зохион байгуулахдаа загварын ертөнцийн оддыг хуран цугларуулжээ. Тэрээр өөрийн хамгийн сайн найз Кейт Мосс, Эва Герцикова, Каролина Куркова зэрэг супермоделиудыг баяртаа урьсны зэрэгцээ Британийн гүнгийн авхай Сара Фергюсон, дуучин Диана Росс нарыг ч зочдынхоо тоонд багтаажээ.
Тэрбумтаны төрсөн өдрийн урилга авсан 200 гаруй зочид Москва, Лондон, Нью-Йорк, Абу Даби, Истанбул, Мумбай, Дели гээд дэлхийн өнцөг булан бүрээс нисч иржээ. Тэд 13 онгоц хөлслөн Энэтхэгт буусан гэх бөгөөд хоёр хоногийн төлбөр нь 1700 ам.долларын үнэтэй “Umaid Palace” зочид буудалд байрлажээ.
Тансаг, дээд зэрэглэлийн байдлаараа зочдоо алмайруулсан баяр дуусч, Наоми найз залуутайгаа гэр рүүгээ нисэхээр явж байгаа нь