Пипл Ин Нийд байгууллага нь БНЧУ-ын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Монгол улсад 2011 оноос эхлэн “Монголын ажилгүйдэл өндөртэй бүс нутаг дахь Иргэдийн хөдөө аж ахуйн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлж, хөдөлмөрийн зах зээлд оролцох боломжийг сайжруулах нь” нэртэй төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус төслийн хүрээнд тодорхой эрхэлсэн ажилгүй, өрхийн аж ахуй эрхлэх сонирхотой иргэдэд зориулан гахай, зөгий, эрчимжсэн мал аж ахуй, хүлэмж, жимс жимсгэнэ, ноосон бүтээгдэхүүн боловсруулах зэрэг нийт 13 сургалтыг зохион байгуулжээ.
Энэ удаад мужаанаар ажиллах гэж буй иргэддээ зориулан 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Мужаан бэлтгэх 10 хоногийн сургалтыг Улаанбаатар хотын Мод, барилгын мэргэжлийн чадавхийн төвтэй хамтран Дархан-Уул аймагт үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна. Амжилттай төгсөгчид мужааны цехэд шууд ажиллах боломжтой.
Тавигдах шаардлага:
- Мужаанаар ажиллаж эхлэж байгаа болон мужаанаар цехэд ажиллахаар гэрээ байгуулсан, бүртгүүлсэн байх /сургалтын дараагаар шууд ажиллах иргэд /
Сургалтанд бүртгүүлэх хүсэлтэй иргэд иргэний үнэмлэх, цээж зургийн хамт өөрийн биеээр доорх хаягт ирж бүртгүүлнэ.
Хаяг: 10-р баг, 380-А байр, 207 тоот Пипл Ин Нийд ОУТББ
Утас: 70374183 /Ажлын цагаар/