Германд явагдсан математик бодлогыг цээжээр бодох хүүхэд залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд герман хүүхдүүд түрүүлжээ. Аварга шалгаруулах тэмцээнд найман орны 35 хүүхэд оролцов. Хүүхдүүд хоёр цагийн дотор 45 нүүр бодлогыг цээжээр бодох ёстой байв. Эдгээр бодлого нь зургаан оронтой тоог нэмэх, язгуур гаргах, бутархай тоог үржүүлж, хуваах.
Хүчээ үзсэн хүүхдүүдийн дотроос Германы 12 настай Мартин Дреес, 17 настай Андреас Бергер нар хамгийн лут цээжээр боддог хүүхдүүдээр тодорлоо.
Бергер нь 7 533 198 436 тооны язгуурыг 14 секундын дотор бодон 86 794 гэсэн зөв хариуг хамгийн түрүүнд өгчээ.
Өвөрмөц тэмцээнийг зохион байгуулагчдын нэг нь Гиннесийн дээд амжилтын номонд бүртгүүлсэн Герт Мининг юм. Тэрээр 100 оронтой тооны 13 дугаар зэргийн язгуурыг 13,3 секундын дотор бодон гаргаж дээд амжилт тогтоосон юм.