Дуучин Лэйди Гага жин нэмж байна гэсэн шүүмжлэлд өртөх болсон. Шар хэвлэлүүдээр түүний хэрхэн таргалж байгааг байнга бичиж буйд дуучин бүсгүй тун дургүйцэж “Stylist Magazine”-д ийн ярьжээ.
“Адель надаас тарган байхад яагаад түүний
тухай биш ганцхан намайг онцолж бичээд байгааг ойлгохгүй юм. Гэхдээ тэр үнэхээр
гайхамшигтай эмэгтэй л дээ. Түүний
өөртэй итгэлтэй байдлаас би суралцах ёстой” хэмээн тэрээр яриад “Би таргалсан нь
үнэн. Үнэнийг хэлэхэд энэ оны эхээр би 13 килограммаар жин нэмсэн. Гэхдээ энэ хэнд хамаатай юм
бэ. Мэдээгээр эдийн засгийн хямрал, сонгууль,
дайн байлдааныхаа тухай ярьж байгаад миний жин нэмсэн тухай ярьж эхэлсэн нь
үнэхээр хөгийн инээдтэй санагдсан” гэжээ.