Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Загвар өмсөгч Ц.ОЮУНГЭРЭЛ

УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл их л нээлттэй, ямар ч хүнд сурталгүй хэмээн олон нийтэд үнэлэгддэг. “Ногоон нүдэн лам” номоороо монголчуудыг байлдан дагуулж чадсан чадварлаг зохиолч. “Миний амьдралын ноу-хау”, “Америкт суралцсан тэмдэглэл”, “Гэрт болсон яриа” зэрэг номоороо туулж өнгөрүүлсэн амьдралын зовлон жаргалаа уншигчидтай хуваалцаж, үлгэр жишээ болохуйц мэдээллийг боломжоороо л түгээх хүсэлтэй хүн. Тэр үүнийгээ АНУ-д суралцахдаа “Монголчууддаа хэрэгтэй байж болох бүх мэдээллийг түгээж, сайн сайхны төлөө чадах бүхнээ хийнэ” хэмээн амласнаа ийнхүү ажил хэрэг болгодог гэж тайлбарласан удаа бий.
Хамгийн сонирхолтой нь Ц.Оюунгэрэл залуудаа загвар өмсөгч байжээ. Нуруулаг, бас гуалиг хатагтай Ц.Оюунгэрэл цагтаа загвар  зохион бүтээгч Соёлмаагийн урласан хувцсыг олонд хүргэж загварын тайзнаа алхаж явлаа. Ингэхдээ бүр шинэ жилийн гоёлын даашинз шүү. Тэгээд болоогүй цэнгээнт бүжгийн хамтлагийн бүжигчин байсан гэдэг. Аавдаа зэмлүүлсэн хэрнээ л тоглолтонд оролцож, хамтлагтаа бүжиглэх дуртай байсан тухайгаа тэр ярьдаг.  Ц.Оюунгэрэл сайд бас муугүй яруу найрагч. Монголын дива, дуучин С.Нарангийн гайхалтай олон дууны шүлгийг англиар бичсэн нь үеийн үед хит болж байгаа юм. 2008 оны сонгуулиар Хөвсгөл аймагт нэр дэвшиж ялагдаж байсан. Хүний эрхийн талаар байнга ярьж байдаг түүний энэ ялагдал нь гадаад нөхөртэйнх байсан юм. Жефф болон Оюунгэрэл нар очсон газар болгоныхоо онцлогийг харуулсан дурсгалын зүйл авах дуртай гэнэ.

0 Сэтгэгдэл
ийгл телевиз дээр нөхөртэйгөө ирж байхад харсан сайн хүн сайн хүнээ олдог биздээ их төлөв байрын хүн харагдсан аз жаргал хүсье
сайхан хүүхэн шүү
Хамгийн их уншсан