Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байгаль хамгаалагчид "Smart" системтэй нэгтгэсэн хууль, эрхзүйн аппликейшн ашиглана УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв ГХЯ: "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэх зарын дагуу явсан Монгол Улсын 1 иргэн дайнд оролцож нас барсан хэрэг гарсан “Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд-Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулган болж байна Орон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв Л.Оюун-Эрдэнэ: “Бодь”-ийн сонсголд би гэрчээр оролцоно "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэ "Өвлийн идэш-2026" өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн ЭНЭ ОНД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 26 АЛБА ХААГЧ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНД ТОМИЛОГДОВ
“Хаадын ундаа” айрагны баяр болж байна

Чингис хааны өглөө бүр мялааж, өдөр бүр дахиж байх зарлигтай Бурхан Халдун хайрханаас Хархорум хот хүртэлх аялал жуулчлалын маршрутыг бий болгох, хаад язгууртны түүхийг сурталчлах, сурталчлан түгээн дэлгэрүүлэх, олон үеийн дурсгалуудыг ард иргэдэд танилцуулах ажлыг Чингис хаан үндэсний музейгээс санаачлан дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Чингис хааны алтан ураг Өндөр гэгээн Занабазарыг хүндэтгэн Монголын түүх соёлыг сурталчлах зорилгоор Өгөөмөрийн хөндийд "Хаадын ундаа" арга хэмжээг зохион байгуулж байна."Хаадын ундаа" нь ЮНЕСКО-ийн биет бус өвд бүртгэгдсэн хөхүүрийн айраг, түүнтэй холбоотой соёлыг бүртгүүлсэн. Энэ нутагт ирээдүйд аялал жуулчлалын том эвентийг хийж, "Хаадын ундаа"-г сурталчлан түгээн дэлгэрүүлж гайхамшигтай соёлын нэгэн төв болж, олон хүмүүс зочилдог төв болж, жил ирэх тусам өргөн хүрээтэй болно гэдэгт итгэл төгс байна” хэмээн арга хэмжээг нээж Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун хэллээ.Баян сумын “Өгөөмөр” хэмээх түүхэн дурсгалт газарт “Хаадын ундаа” айрагны баярын хүрээнд “Шилдэг хөхүүрийн айраг”, Шилдэг дэмбээчин шалгаруулж, “Өргөмжлөл” мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулав.Тус сумын нутаг дахь Өгөөмөрийн хөндий хүн төрөлхтний түүхэнд хамгийн гайхамшигтай урлагийн бүтээлийг Ази тивд манлайлж бүтээж чадсан Өндөр гэгээн Занабазар нэгэн цаг дор төвлөн сууж байсан газар. Өнөөгийн Улаанбаатар хот олон газар нүүж, 1730-аад оны үед одоогийн Хан уул, Хатан Туулын хөвөөнд төвлөрөх хүртэл 20-иод газар нүүдэллэснийх нь нэг дурсгалт газар юм гэж Чингис хаан Үндэсний музейгээс мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан