Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанканд 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө Наймдугаар сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 2028 он гэхэд шатахууны гурван сарын нөөц хадгалах хүчин чадал бүрдүүлнэ Жүдо бөхийн шилдгүүд арын сайхан хангайд чуулж байна Үндэсний спортын VIII наадам эхэллээ Cop17 хурлын зохион байгуулалтын бүсэд байрлаж байгаа 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуульд зохицуулалт хийнэ ​​​​​​Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Н.НОМТОЙБАЯР ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
​​​​​​Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хурлаас бүрэлдэхүүн, удирдлагыг нь сонгож, томилдог байгууллагын даргад хандан давхардсан тоогоор Улсын Их Хурлын 16 гишүүн 71 асуудлаар 16 удаа асуулт, Улсын Их Хурлын 40 гишүүн 129 асуудлаар 27 удаа асуулга тавьжээ

.

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүнээс гаргасан саналыг үндэслэн Байнгын хорооны хуралдаанаар асуултын хариуг 1 удаа, асуулгын хариуг 2 удаа хэлэлцжээ.Тодруулбал, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Саранчулуунаас Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад хандсан Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг орон сууцжуулах талаарх асуултын хариуг сонсон хэлэлцсэн бол Эдийн засгийн байнгын хорооны 2026 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад хандсан Улсын Их Хурлын 2025 оны 57 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг сонсон хэлэлцсэн байна.Түүнчлэн Эдийн засгийн байнгын хорооны 2026 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын  гишүүн Ж.Золжаргал, Ч.Анар, Ц.Мөнхбат, Л.Соронзонболд, Ж.Галбадрах нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандсан Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариу хэлэлцжээ.Улсын Их Хурлын гишүүний асуулга, асуултыг хандсан байгууллагаар нь авч үзвэл Монгол Улсын Ерөнхий сайдад 19 удаа, Боловсролын сайдад 6 удаа, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдад 3 удаа, бусад байгууллагад 1-2 удаа хандаж асуулга, асуулт тавьсан байна.

Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороодын хуралдаанаар Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад байгууллагын нийт 51 удаагийн тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцсэн бөгөөд давхардсан тоогоор Улсын Их Хурлын 425 гишүүн 1104 асуулт асууж, үг хэлсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан