Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Айраг фестиваль-2026” хойшилжээ

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Булган аймгийн “Айраг фестиваль-2026” үйл ажиллагааг хойшлуулж байна.

Ирэх 2027 оны 07 дугаар сард Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Төрийн их сөн цэнгүүлэх ёслол”, “Айраг фестиваль”, “Дэлхийн генниссийн номонд 5000 дэмбээчид бүртгүүлэх” үйл ажиллагааг Монгол улсын айраг, адууны өв соёлын өлгий Булган аймагт зохион байгуулахаар болсныг иргэд, аялагчид, соёлын өв тээгчдэдээ албан ёсоор мэдэгдэж байна.

Аймгийн болон сумын удирдлагууд, нийт төрийн албан хаагчид бид төв суурингийн болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлаа эрчимжүүлэх ажилдаа орлоо.

Мөн 2028 онд Булган аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр тохиох тул 90 бүтээлч ажлын жагсаалтаа иргэддээ танилцуулах, 2027 оны улсын болон орон нутгийн төсөвт тусгуулах хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын саналаа дээд шатны байгууллагуудад хүргэх зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна.

Тиймээс иргэд та бүхнийгээ улсын болон орон нутгийн бодлого чиглэлийг хүндэтгэн, өвөлжилтийн бэлтгэл ажлаа эрчимжүүлэх уриалгыг хэрэгжүүлж ажиллахыг хүсье гэж Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан