Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав Иргэдийг орон сууцанд оруулна гэж залилсан асуудлыг хянан шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг байгууллаа Гурванбулаг, Баянбулаг суманд тарваган тахлын голомт идэвхжиж, тарвага олноор хорогджээ Н.Номтойбаяр: Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлнэ Л.Энх-Амгалан: Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 15-наас эхэлнэ ШАДАР САЙД Н.Номтойбаяр: Улсын наадмаар цолонд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй “ТОСОНЦЭНГЭЛ-ИХ-УУЛ ЧИГЛЭЛИЙН 35 КВ-ЫН 45 КМ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ, ДЭД СТАНЦ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна Монгол-Тажикистан улсын худалдаа, эдийн засаг, тээвэр логистикийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай асуудлаар санал солилцлоо
Хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах зорилготой ажлын хэсэг Дархан-Уул, Булган, Баянхонгор аймгуудад ажиллажээ

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын тушаалаар байгуулагдсан зөвлөн туслах ажлын хэсэг Баянхонгор аймгийн “Өвгөнжаргалант”, Булган аймгийн “Жаргалант” Дархан-Уул аймгийн “Зулзагын гол” зэрэг хүүхдийн зуслангуудад ажиллажээ.

Тус ажлын хэсэг нь хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлага MNS 5633:2023 стандартын хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой юм.

Ажлын хэсэг нь

  • Зуслангийн хүний нөөцөд тавигдах шаардлага,
  • Архив, албан хэрэг хөтлөлт,-
  • Хоол үйлдвэрлэл, эрүүл ахуй,
  • Хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт,
  • Хүүхдийн амрах байр болон орчны аюулгүй байдал,
  • Хүүхэд хамгааллын бодлого, эрүүл мэндийн үйлчилгээ, -хүүхдийг аюулгүй тээвэрлэх үйл ажиллагааны зохион байгуулалт,
  • Хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх
  • Хүүхдэд ээлтэй орчин, нөхцөлийн бүрдүүлэлтэд хяналт тавьсан юм.

Мөн нөхцөл байдалд үндэслэн дүгнэлт гаргаж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, стандартын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр холбогдох улсын байцаагчийн дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж байна.

Энэхүү зөвлөн туслах ажил нь хүүхдийн зуслангийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг бэхжүүлж, хүүхэд бүр эрүүл, аюулгүй, хөгжлийг дэмжсэн орчинд хүүхдийн хөгжлийн үйлчилгээнд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан