Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Номтойбаяр: Наймдугаар сарын 1-нээр баяр наадмыг тасалбар болгохыг Засгийн газраас үүрэг болгож байна Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлнэ Л.Энх-Амгалан: Их, дээд сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 15-наас эхэлнэ ШАДАР САЙД Н.Номтойбаяр: Улсын наадмаар цолонд хүрсэн бөхчүүдээс допинг илрээгүй “ТОСОНЦЭНГЭЛ-ИХ-УУЛ ЧИГЛЭЛИЙН 35 КВ-ЫН 45 КМ ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ АГААРЫН ШУГАМ, ДЭД СТАНЦ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛОВ Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна Монгол-Тажикистан улсын худалдаа, эдийн засаг, тээвэр логистикийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай асуудлаар санал солилцлоо Үндэсний номын сан QR кодоор бүртгүүлэх үйлчилгээг нэвтрүүллээ Хүүхдийн зуслангуудын үйл ажиллагаатай танилцаж, зөвлөн туслах зорилготой ажлын хэсэг Дархан-Уул, Булган, Баянхонгор аймгуудад ажиллажээ Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Монголд албан ёсны айлчлал хийж байна

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ыг зохион байгуулах бөгөөд энэ нь манай улсын зохион байгуулж буй байгаль орчны салбарын хамгийн том олон улсын арга хэмжээ юм.

UNCCD COP17 бага хуралд дэлхийн 190 гаруй улс орны Засгийн газар, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож, цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг дэлхийн хамтын ажиллагааны дараагийн зорилт, бодлого, шийдвэрийг тодорхойлох юм.

Айлчлалын хүрээнд Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад COP17 бага хурлыг зохион байгуулах талбай, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, бэлтгэл ажлын хэрэгжилт, дэд бүтэц, логистик, зочид төлөөлөгчдийг хүлээн авах зохион байгуулалтын талаар мэдээлэл авч, холбогдох албаныхантай санал солилцов.

Түүнчлэн хурлыг олон улсын жишигт нийцүүлэн, тогтвортой хөгжлийн зарчимд тулгуурласан "ногоон" зохион байгуулалтаар өндөр түвшинд зохион байгуулах, оролцогч талуудын үр дүнтэй оролцоог хангах чиглэлээр санал, зөвлөмжөө өглөө.

Хатагтай Ясмин Фуад Монгол Улс COP17 бага хурлын бэлтгэл ажлыг эрчимтэй, зохион байгуулалттай хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон хамтран ажиллаж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, хамтрагч талуудад талархал илэрхийллээ.

UNCCD COP17 бага хурал нь Монгол Улсын хувьд олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын зэрэгцээ цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах, тогтвортой газрын менежментийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, санаачилга, сайн туршлагаа дэлхий нийтэд танилцуулах чухал ач холбогдолтой арга хэмжээ юм гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.  

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан