Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ “Playtime” хөгжмийн фестивалийг зоригсдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, 24 цагийн хяналт тавьж ажиллана Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ Аукционы ялагч компаниудтай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулав Хууль бусаар худалдаалсан 189 сая төгрөгийн үнэ бүхий малын эмийг хураан авч, тусгай зөвшөөрлийг цуцалжээ
Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх зорилтын дагуу 2026.07.01-ны өдрөөс Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “ХУРДАН” үйлчилгээг албан ёсоор нэвтрүүллээ.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас төрийн байгууллагуудын эзэмшлийн 279 киоск төхөөрөмжөөр тухайн байгууллагууд зөвхөн өөрийн үйлчилгээг үзүүлдэг байсан бол “ХУРДАН” киоскын 108 төрийн үйлчилгээг нэмж үзүүлэх хүсэлтийг ирүүлсэн. 

Энэхүү ажлын хүрээнд Оюуны өмчийн газар анхлан өөрийн эзэмшлийн киоск төхөөрөмжид “ХУРДАН” системийн 108 төрийн үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд өөрт хамгийн ойр цэгээс илүү олон төрийн үйлчилгээг хялбар, шуурхай авах боломж бүрдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан