Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо

1957 онд баригдсан хоёр давхар барилгыг орчин үеийн стандарт бүхий таван давхар “Эрүүл мэндийг дэмжих төв” болгон шинэчилж, өнөөдөр албан ёсоор ашиглалтад орууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Улсын Их Хурлын гишүүд болон нийслэл, дүүргийн удирдлагууд оролцов.

онгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хэлсэн үгэндээ: “Олон хүний хичээл зүтгэлээр хоёр дахин хүчин чадалтай эмнэлэг ашиглалтад орсонд баяртай байна. Шинэ эмнэлэг иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг тогтмол үзүүлэхэд Засгийн газар бүрэн дэмжлэг үзүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана.” хэмээн онцоллоо.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: “Шинэ эмнэлэг зөвхөн эмчилгээ хийдэг газар биш, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, өвчнөөс урьдчилан сэргийлэх төв байх ёстой. Анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлж, дижитал шилжилт, хиймэл оюуны хэрэглээг эрчимжүүлэх нь эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн гол чиглэл юм.” гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Эрүүл мэндийг дэмжих төв” -д Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн амбулаторийн 15 төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, 17 төрлийн оношилгоо, 5 төрлийн лабораторийн шинжилгээ болон яаралтай тусламж, өдрийн эмчилгээ, сэргээн засах, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэж байна.

Тус төвийг барих ажлыг 2020 онд эхлүүлж, улсын төсвөөс 4.3 тэрбум төгрөг, эмнэлгийн тоног төхөөрөмжид 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, дүүргийн болон орон нутгийн төсвөөс нэмэлт санхүүжилт шийдвэрлэн ийнхүү ашиглалтад орууллаа.

1 Сэтгэгдэл
Lost Cryptocurrency? We’re Here to Help. If you’ve fallen victim to a crypto scam, fraudulent investment, phishing attack, or lost access to your digital assets, DIGITAL LIGHT SOLUTION is ready to assist. Our experienced team specializes in digital asset tracing and recovery support, using advanced investigative techniques to help clients pursue the recovery of lost cryptocurrency. Our Services Cryptocurrency Asset Recovery Assistance Bitcoin, Ethereum, USDT, and NFT investigations Scam Investigation Support Romance and online fraud investigations Investment Scams – Fake platforms and Wallet Hacks Digital Forensics & Recovery Guidance Confidential Case Evaluation Why Choose DIGITAL LIGHT SOLUTION? Professional & Confidential Service Experienced Recovery Specialists Transparent Communication Secure Case Handling Personalized Recovery Strategy Take the First Step Don’t let scammers have the final word. If you’ve lost cryptocurrency, connect with DIGITAL LIGHT SOLUTION Today to discuss your case and explore your recovery options. Email:digitallightsolution@qualityservice.com, TelegramID:digitallightsolution (What'sApp +1 954-856-8045 -- https://wa.link/989vlf)
Хамгийн их уншсан