Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байгаль хамгаалагчид "Smart" системтэй нэгтгэсэн хууль, эрхзүйн аппликейшн ашиглана УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв ГХЯ: "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэх зарын дагуу явсан Монгол Улсын 1 иргэн дайнд оролцож нас барсан хэрэг гарсан “Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд-Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулган болж байна Орон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв Л.Оюун-Эрдэнэ: “Бодь”-ийн сонсголд би гэрчээр оролцоно "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэ "Өвлийн идэш-2026" өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн ЭНЭ ОНД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 26 АЛБА ХААГЧ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНД ТОМИЛОГДОВ
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ. 3х3-ын цувралын эхний тэмцээн болох “Sukhbaatar Challenger”-д Серби, Япон, Монгол, Испани, Тайвань, АНУ, Хорват, Литва, Шинэ Зеланд, Солонгос, Непал гэсэн 11 орны 16 баг өрсөлдөж байна.

Манай улсаас нутгийнхаа талбайд “Улаанбаатар Энержи”, “Сансар”, “Хархорум”, “Тэрэлж” гэсэн дөрвөн баг оролцсоноос хоёр нь хасагдах шатанд үлдлээ. Эхний гурван байрт шалгарсан баг “Lausanne masters”-т оролцох эрх халаасална.

Тэмцээний эхний таван байрт шалгарсан багийг мөнгөн шагналаар шагнах бөгөөд түрүүлсэн нь 20 мянган ам.доллар гардана. Харин мөнгөн медалийг 15000, хүрлийг 10000, дөрөв болон тавдугаар байр эзэлсэн баг 6000-8000 ам.долларын эзэн болно.

  • “А” хэсгээс Сербийн “Лиман”, Монголын “Сансар”
  • “В” хэсгээс АНУ-ын “Лос Анжелес”, Тайванийн “Тайпэй”
  • “С” хэсгээс Хорватын “Сибона”, Монголын “Улаанбаатар Энержи”
  • “D” хэсгээс Литвийн “Каунас”, Испанийн “Фуэнжирола” баг шалгарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан