Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Пол Маккартни: “Битлз” тарсанд Йоко Оно буруугүй

Битлз хамтлаг тарж бутарсанд Йоко Оно буруугүй гэж Пол Маккартни мэдэгджээ. Тэрээр удахгүй “Аль-Жазира” телевизээр цацагдах телевизийн ярилцлагын үеэр ингэж хэлсэн гэдгийг хэвлэлүүд мэдээлж байна. Пол Маккартни хэлэхдээ “Хамтлаг тарсанд Йоко Оно буруугүй. Жон угаасаа явах цаг нь болчихсон байсан” гээд “Хэрэв тэр байгаагүй бол Жон “Imagine” дуугаа зохиохгүй л байсан. Йокогийн нөлөө түүнийг амьдралыг өөрөөр хардаг болгон өөрчилсөн” гэжээ.
XX зууны гайхамшигт болсон Битлз хамтлагийг тарахад Йоко Оногийн нөлөө их байсан хэмээн өдийг хүртэл түүнийг буруушаасаар ирсэн билээ. Гэвч домогт хамтлаг тарснаас хойш 40 гаруй жилийн дараа бодит байдал тийм биш байсан гэдгийг Пол Маккартни ийн залрууллаа.



0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан