Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
АТГ: Л.Хосбаярыг албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж байна
10 сарын 1-нээс сурагчдыг сургууль дээр нь эрт илрүүлэгт хамруулна
BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
ҮСХ:Орон сууцны үнэ өсжээ
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
МИАТ болон Cathay Pacific–ийн хамтарсан нислэгийг танилцуулж байна
ЗГ: Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна. Үүнд
- Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах этгээдийг сонгон шалгаруулах ажлын дүнгийн талаар
- УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдын санаачлан боловсруулсан Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай анхдагч хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нараас санаачлан боловсруулсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- “Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Уул уурхай, хүнд үйлдвэрийн чиглэлээр “Эрдэнэс ҮТП” ХХК-д Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэрт “Эрдэнэт” үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох/
- Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Хүнд үйлдвэрийн чиглэлээр “Вестерн Холд” ХХК-д Ховд аймгийн Буянт, Дарви сумдын нутаг дэвсгэрт “Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох/
- "Үндэсний стратеги төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө (2026-2030)/ зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.
0 Сэтгэгдэл
























