Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө БЗД-ийн 43-р хороо, Натурт газрын маргаантай, зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо Боловсролын зээлийн сангаас олгогдсон 10,2 тэрбум төгрөгийн зээлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад буцаан төлжээ Тээврийн салбарын зохицуулах хорооны 23 дахь удаагийн уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ "Усны төлөөх залуучуудын наадам" арга хэмжээг зохион байгууллаа 2026 онд хийгдэх инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Петербургийн олон улсын эдийн засгийн XXIX чуулга уулзалтад оролцож байна Спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил үргэлжилж байна АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 17 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
"Усны төлөөх залуучуудын наадам" арга хэмжээг зохион байгууллаа

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, JCI Progress салбар байгууллагын CleanUP төслийн санаачилгын хүрээнд НЗДТГ хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран “Youth for Water Festival” арга хэмжээг энэ сарын 6-ны өдөр зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр боловсрол, танин мэдэхүй, хөгжөөнт олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж, усны үнэ цэн, байгаль хамгааллын ач холбогдлыг хүүхэд, залуучууд, гэр бүлүүдэд таниуллаа. Тодруулбал, байгалийн нэн ховор амьтдыг танин мэдүүлэх үзэсгэлэн, мэдээллийн булан,
залуучуудад зориулсан хөгжөөнт тоглоом, интерактив хөтөлбөрүүд, шилдэг төсөл шалгаруулах уралдаан,
голын дэргэд иог хийх ач холбогдлыг сурталчилсан үйл ажиллагаа,
спорт машин сонирхогч залуучуудын саарал ус ашиглахыг уриалсан нөлөөллийн санаачилгыг хэрэгжүүллээ. Энэхүү фестивальд 252 гэр бүл, 450 орчим залуучууд оролцов.

“Youth for Water Festival” нь усны зөв хэрэглээ, байгальд ээлтэй дадлыг түгээхээс гадна залуучуудын оролцоо, хамтын ажиллагааг дэмжсэн ач холбогдолтой арга хэмжээ болсон юм. 

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан