Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр АМНАТ-ийг олон улсын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгажээ ШУУД: "Бизнесийн эрх чөлөөний тухай хууль"-ийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүллээ ⚠️ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Буузан тоглоом”, “Цэлцэгнүүр тоглоом”-оор тоглосон хүүхдүүдийн нүүр, ам хавджээ ЭЕШ зургаадугаар сарын 25-ны өдөр Түүхийн хичээлээр эхэлнэ “ICOT V – 2026” олон улсын чуулган эхэллээ Иргэн төвтэй эрх зүйн реформыг хэрэгжүүлэхэд цагдаа мөрдөгчийн үүрэг, оролцоог бэхжүүлнэ Зэвсэгт хүчний харьяа бүх анги, нэгтгэлд аюулгүй байдал, шалгалтыг энэ сард хийж дууусгана Монгол, Израилын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал солилцжээ "Борооны ус их тогтдог, эрсдэлтэй 41 байршилд мотопомпууд байрлуулна" Эмнэлгийн орчин дахь эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан үнэлгээ хийлээ
Монгол, Израилын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал солилцжээ

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Израилын парламентын бүлгийн дарга Б.Батбаатар, бүлгийн гишүүн Б.Уянга нар Бээжин дэх Израилын Элчин сайдын яамны дэд тэргүүн Шир Гидеон Мизрахи болон Израил Улсаас Монгол Улсад суугаа Өргөмжит консул Д.Наран нарыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Батбаатар, хатагтай Мизрахиг Монгол Улсад тавтай морилохыг уриад, манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших өнгөрсөн 35 жилийн хугацаанд олон талт хамтын ажиллагаа салбар бүрд өргөжсөөр ирснийг хэлэв.

Тэрбээр парламентын бүлэг хоорондын нягт харилцааг эрчимжүүлэх санаачилгуудаас дурдаж, энэ оны эхээр зохион байгуулагдсан цахим уулзалт үр дүнтэй болсныг онцлоод, хамтын яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгоход анхаарахаа илэрхийлжээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Батбаатар энэ онд Монгол, Израилын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буйг тэмдэглээд уламжлалт, найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, шинэ түвшинд хүргэх нөөц боломж бүрэн бий гэдгийг тодотголоо.

Хоёр улсын хамтын ажиллагаанд хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа усны менежмент, дэвшилтэт технологи, инновацын чиглэл чухал байр суурь эзэлдэг гэдэгтэй талууд санал нэгдэв. Уулзалтын үеэр Израилын Элчин сайдын яамны дэд тэргүүн, хатагтай Шир Гидеон Мизрахи хэлэхдээ, парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх чухал ач холбогдолтойг тэмдэглээд, цаашид найрамдлын бүлгүүдийн уулзалт, гишүүдийн харилцан айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.

Түүнчлэн усны нөөцийн удирдлага, гүний болон гадаргын усны менежментийн хүрээнд тус улсын сайн туршлагыг хуваалцах боломжтойг онцолж байв. 

Израил Улсын парламент буюу Кнессет нь олон намын төлөөллөөс бүрдсэн 120 гишүүнтэй бөгөөд 30 эмэгтэй гишүүнтэй аж. Уулзалтын үеэр талууд тэгш оролцоо, төлөөллийн чадамжийг бэхжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, хүртээмжтэй орчин бүрдүүлэх эрх зүйн зохицуулалтын талаар санал солилцсон юм. Энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотноо болох НҮБ-ын Цөлжилттэй Тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд (COP17) Израилын төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг дуулгаад энэ үеэр байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт болон хөдөө аж ахуйн салбарт инновацыг нутагшуулах чиглэлд хамтын ажиллагааг урагшлуулна гэдэгт итгэлтэй байгаагаа талууд илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан