Монголын чөлөөт бөхийн холбоо нь 2025 оноос эхлэн дэлхийн нэгдсэн бөхийн холбооны албан ёсны календарьт багтдаг, дэлхийн чансааны оноо олгох дөрвөн том цуврал тэмцээний 3 дахь тэмцээнийг “Улаанбаатар опен” нэрийн дор эх орондоо амжилттай зохион байгуулж эхэлсэн билээ. Тус тэмцээн энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа.
Тэмцээн өнөөдөр "Буянт Ухаа" спортын ордонд эхэлнэ.
Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 30 орчим орны 400 гаруй шилдэг тамирчид оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд олимп, дэлхийн аваргууд болон медальтнууд олноороо хүрэлцэн ирж байгаа аж. Тодруулбал, АНУ, ОХУ, Иран, Япон, Болгар, Турк, Казахстан, Энэтхэг, Хойд Солонгос, БНХАУ тэргүүтэй орнуудын дэлхийн шилдгүүд чуулна.
Тэмцээнийг МҮОНТ болон MNB Спорт сувгаар 4 хоногийн турш эх орон даяар шууд дамжуулна.

























