Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Дэлхийн адууны өдөр”-өөр мэдээллийн төв иргэдэд үйлчилнэ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ БАЯР НААДМЫН НЭЭЛТЭД ОРОЛЦОЖ, НААДАМЧИН ОЛОНД МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс Хамтарсан тунхаглал гаргалаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ   Төв цэнгэлдэх орчмын цэвэрлэгээ, үйлчилгээнд 161 ажилтан, 27 техниктэй ажиллаж байна Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж, хүүхдийн аюулгүй байдал хангагдсан эсэхэд хяналт, шалгалт хийлээ ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨРТ ЗОРИУЛСАН ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛ БОЛЛОО “Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо Цэргийн хүндэтгэл ёслолын жагсаалд 90 гаруй техник хэрэгсэл оролцлоо
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзан, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.Уулзалтын үеэр хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа, тэр дундаа хавдар судлалын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг онцлон тэмдэглэв.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй зарим өвчний улмаас иргэд БНЭУ зэрэг улс оронд эмчилгээ үйлчилгээ авч байгааг дурдаж, өвчтөн шилжүүлэх албан ёсны тогтолцоо, хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх асуудлыг хөндөн ярилцав. Энэ хүрээнд Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүсэж байгаагаа илэрхийллээ.Түүнчлэн Монгол Улсад шинэ технологи нэвтрүүлж, эх орондоо оношилж эмчлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор БНЭУ-д эмч, мэргэжилтнүүдийг дунд болон урт хугацааны сургалтад хамруулах асуудлаар хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.Талууд цаашид эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай, илүү үр дүнтэй түвшинд хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан