Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar open” тэмцээнд 30 орны 400 гаруй тамирчид бүртгүүлээд байна

Монголын чөлөөт бөхийн холбоо нь 2025 оноос эхлэн дэлхийн нэгдсэн бөхийн холбооны албан ёсны календарьт багтдаг, дэлхийн чансааны оноо олгох дөрвөн том цуврал тэмцээний 3 дахь тэмцээнийг “Ulaanbaatar Оpen” нэрийн дор эх орондоо амжилттай зохион байгуулж эхэлсэн билээ. Тус тэмцээн энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулагдахад бэлэн болоод байна.Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 30 орчим орны 400 гаруй шилдэг тамирчид оролцохоор бүртгүүлээд байгаа бөгөөд олимп, дэлхийн аваргууд болон медальтнууд олноороо хүрэлцэн ирж байгаа нь “Ulaanbaatar Open” тэмцээний нэр хүнд, өрсөлдөөний цар хүрээ ямар түвшинд хүрснийг харуулж буй юм.Тэмцээн зургаадугаар сарын 4-7-ны өдрүүдэд "БУЯНТ УХАА" спортын ордонд зохион байгуулагдах тул чөлөөт бөх сонирхогч, спортын хорхойтнууд та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирж, дэлхийн шилдгүүдийн өрсөлдөөнийг дэргэдээс нь мэдэрч, Монголынхоо тамирчдыг хажуунаас нь дэмжихийг уриалж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан