Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо ЗГ:СОР17 бага хуралд орон нутгийн иргэдийн дуу хоолойг нэгтгэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулна Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, бүх талаар дэмжиж байхыг онцгойлон захилаа Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье АТГ: Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгаж эхэллээ Гангийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг энэ онд эхлүүлнэ ЗГ: “Богдхан төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд гарсан Засгийн газрын “маш нууц” тогтоол, хуралдааны тэмдэглэлийг төрийн нууцаас гаргалаа ЗГ: Нийгмийн халамжийг дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай зорилтот хэсэгт чиглүүлнэ Төв цэнгэлдэх хүрээлэнд 7000 мод тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийн арга хэмжээ хэрэгжиж эхэллээ
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллын хурам боловсруулж, батлуулах ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан боллоо

Өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллын журам боловсруулж, батлуулах" Ажлын хэсгийн өргөтгөсөн анхдугаар хуралдааныг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгууллаа.

Тус хуралдаанд Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий Прокурорын газар, Дүүргүүдийн прокурорын газар, ГБХНХЯам болон харьяа байгууллагууд, ХЗДХЯам, Цагдаагийн ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, зарим хороо, сургуулийн нийгмийн ажилтан, оюутан судлаач нар оролцов.

Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн ажлын хэсгийн гишүүд, оролцогч байгууллага болон зарим оролцогчдыг хамруулан хурал, хэлэлцүүлэг (сонсох ажиллагаа)-ийг үр дүнтэй зохион байгуулж, оролцогчдоос гаргасан саналыг нэгтгэн боловсруулж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь заалтын дагуу “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллын журам”-ыг баталуулахад Ажлын хэсгийн нийт бүрэлдэхүүн анхаарч ажиллах юм. гэж Хууль Зүйн Дотоод Хэргийн Яамнаас мэдээллээ.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан