Гадаадад оршин суугаа монголчуудын дийлэнхийг 15-39 насныхан эзэлж байна
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ
АТГ: Л.Хосбаярыг албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж байна
10 сарын 1-нээс сурагчдыг сургууль дээр нь эрт илрүүлэгт хамруулна
BTS-ийг дэргэдээс нь үзэх үү?
ҮСХ:Орон сууцны үнэ өсжээ
Спортын зориулалтын тоног төхөөрөмж, хэрэглэлийг Гаалийн албан татвараас чөлөөлнө
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
МИАТ болон Cathay Pacific–ийн хамтарсан нислэгийг танилцуулж байна
Монголын Зохиолчдын эвлэлтэй хамтран хүүхдэд зориулсан номын чанарыг сайжруулна
Судалгаанаас харахад зах зээлд худалдаалагдаж байгаа номууд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон байдал дутмаг, хязгаарлагдмал байгааг эцэг эхчүүд хамгийн их хөнджээ.Нэг үеэ бодвол хүүхдийн номын сонголт сайжирсан ч агуулга нь хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт таарч байгаа эсэх дээр улам бүр сайжруулалт хийх хэрэгтэй. Тиймээс Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачууддаа хамгийн чанартайг нь хүргэх зорилтын дор Боловсролын яам, Монголын зохиолчдын эвлэл хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.Санамж бичгийн хүрээнд:
хүүхдийн нас, сэтгэхүйд нийцсэн чанартай уран зохиолын бүтээлийг дэмжих;
хүүхдэд зориулсан ном бүтээлийн агуулга, хэл найруулга, хүмүүжлийн ач холбогдлыг сайжруулах;
хүүхдийн зохиолчдын чадавхыг бэхжүүлэх, мэргэшүүлэх, ур чадварыг дээшлүүлэх;
сурах бичигт ашиглах уран зохиолын эхийн чанар, монгол хэлний зөв хэрэглээг боловсронгуй болгох;
хүүхдийн унших соёл, эх хэл, үндэсний өв соёлыг дэмжихэд оршино.
Монгол эх хэлээрээ цэвэр цэгцтэй ярьж, бичдэг оюунлаг иргэдийг бүтээхийн тулд хүүхэд бүрд очиж буй бүтээл бүр чанартай байх ёстой. гэж Боловсролын яамнаас мэдээллээ.


0 Сэтгэгдэл























