Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Байгаль хамгаалагчид "Smart" системтэй нэгтгэсэн хууль, эрхзүйн аппликейшн ашиглана УИХ-ын гишүүдээс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв ГХЯ: "ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна" гэх зарын дагуу явсан Монгол Улсын 1 иргэн дайнд оролцож нас барсан хэрэг гарсан “Нэн тэргүүнд нийгмийн эрүүл мэнд-Нотолгооноос шийдэлд” эрдмийн чуулган болж байна Орон нутгийн төсвөөс 328,4 сая төгрөгийг хууль бусаар олгож бусдад давуу байдал бий болгосон эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв Л.Оюун-Эрдэнэ: “Бодь”-ийн сонсголд би гэрчээр оролцоно "Тавантолгой түлш" ХХК-ийн захирал асан С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр шийднэ "Өвлийн идэш-2026" өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн ЭНЭ ОНД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 26 АЛБА ХААГЧ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНД ТОМИЛОГДОВ
Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ

 

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 2023 онд нийслэлийн зургаан дүүргийн 132 байршилд 2355 гараашийг чөлөөлөхөөр төлөвлөснөөс 83 байршилд 1445 гараашийг буулгаж, газар чөлөөлсөн. Харин 2024 онд 121 байршилд 1500 гаруй гараашийг буулгасан бол 2025 онд 33 байршилд 325 гараашийг чөлөөлөөд байна. Түүнчлэн 2026 онд 34 байршилд 410 гарааш буулгахаар төлөвлөсөн. 2023-2025 онд гарааш буулгаж чөлөөлсөн талбайд ногоон байгууламж, амрах талбай, явган болон дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоол зэрэг тохижилтын ажлыг хийж байна. 

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан