Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мопед, скүүтер болон түүнтэй ижил төрлийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах захирамжийг хүчингүй болгожээ МОНГОЛ УЛСЫГ ЗОРИН ИРЭХ ГАДААДЫН ЖУУЛЧДЫН УРСГАЛ ТОГТМОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА   Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина Өгөгдлийн дэд бүтэц болон өгөгдлийн санг зөв зохион байгуулах мэргэжлийн ур чадварыг эзэмшиж байна Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ "Улаанбаатар метро" төслийн менежер Т.Мөнхдалайг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэв Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг оруулна Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
“TVET START-UP 2026” арга хэмжээ эхэллээ

“TVET START-UP 2026” арга хэмжээ өнөөдөр (2026.05.13) Монгол-Солонгосын политехник коллеж дээр зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагааг Боловсролын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Тамир болон хүндэт зочид, төлөөлөгчид нээж үг хэлэв. 

Арга хэмжээнд Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, ШУТИС, Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын төлөөлөл, KOICA олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Хэйн Нан тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцлоо.

Боловсролыг дэмжих жилийн хүрээнд Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын багш, судлаачдын судалгаа, инновацын соёл хандлагыг төлөвшүүлэх, энтрепренер сэтгэлгээг хөгжүүлэх, гарааны бизнесийн санаачилгыг дэмжих цогц арга хэмжээ 2026 оны 05 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд зохион байгуулагдана гэж Боловсролын Ерөнхий газраас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан