Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ Б.Сэмжидмаа: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд фермер эрхлэгч ААН-үүдийг хөнгөлөлттэй зээлд хамруулна Стратегийн ордын үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх боломж бүрдэж байна Франц Улстай хөгжүүлж буй харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзлээ Ерөнхий сайд илэрхийллээ Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүлжээ Засгийн газрын гадаад зээл 35 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39 хувьтай тэнцжээ Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ Зүүн бүсийн хөдөө аж ахуй эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэг болж байна Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно Улаанбаатар марафоны 1.5, 5 км-т гүйгчдэд энгэрийн дугаар олгож эхэллээ
НӨАТ суутган төлөгчийн босгыг 50-иас 400 сая төгрөг болгож, бизнесийг идэвхжүүлнэ

МАН-ын бүлгээс мэдээлж байна.  
Татварын хуулиудын өөрчлөлт нь иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, татварын орчныг илүү уян хатан, оновчтой болгоход чиглэжээ. Тухайлбал, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор НӨАТ суутган төлөгчийн босгыг одоогийн 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгаснаар бизнесээ идэвхжүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж нэмэгдэх ажээ.
Мөн виртуал бүсэд үйл ажиллагаа явуулж буй мэдээлэл технологийн чиглэлийн аж ахуйн нэгжүүдийг татвараас хөнгөлөх, өртэй татвар төлөгчийн дансыг бүрэн хаадаг зохицуулалтыг халж, ирээдүйд орж ирэх мөнгөн хөрөнгийн 20 хувийг дансанд нь үлдээх, алдангийн дээд хэмжээг 50 хувиар тогтоох, татварын тайлан залруулах хугацааг хоёр жил хүртэл сунгах, НӨАТ төлөх хугацааг 2 сар хүртэл сунгах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Үргэлжлүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг танилцууллаа. 
Хуулийн төсөл батлагдсанаар хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг авах үндсэн хугацаа 1 сар хүртэл байх, шүүх хуулийн этгээдийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл арилаагүй гэж үзвэл хуулийн этгээдэд авсан тухайн таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах зэргээр хуулийн этгээдэд таслан сэргийлэх арга хэмжээ авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хязгаарлах ажиллагааны хугацаа тодорхой болох юм байна.
Мөн эдийн засгийн гол хөшүүрэг болсон хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааны тогтвортой байдал нэмэгдэх, хууль зүйн орчны тодорхойгүй байдал буурах, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагавартай хэмээн хууль санаачлагчид үзжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан