Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад Олон Улсын байгууллагын дэмжлэг, сайн туршлага хамгийн чухал

Өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түрк, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Яап Ван Хиерден, Хүний эрхийн дээд комиссарын албаны Ази, Номхон далайн хэлтсийн дарга Рори Мунговен болон бусад албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улсад 26 жилийн дараа НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар айлчилж буйг дурдаад, ноён Фолькер Түркийн Монгол Улсад хийж буй албан айлчлалд амжилт хүслээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан нийгмийг бэхжүүлэх, хууль дээдлэх ёсыг хангах, хүний эрхийн олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх чиглэлээр Нэгдсэн Үндэстний Байгууллага тэр дундаа НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын албатай тогтвортой хамтран ажиллаж ирснийг тэмдэглэлээ.

Мөн тэрээр Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийг шинэчлэх, эрүүгийн болон захиргааны эрх зүйн зохицуулалтыг олон улсын стандарттай нийцүүлэх, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийн баталгааг бэхжүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн болон институтийн механизмыг боловсронгуй болгох асуудалд анхаарч ажиллаж байгааг онцоллоо.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түрк талын Монгол оронд айлчилж буйдаа талархаж байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам хүний эрхийг хамгаалах, бэхжүүлэхэд олон жил тууштай ажиллаж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Мөн Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагааг сайжруулах, төсөв санхүү, ажиллах орчин нөхцөлөөр хангах, хараат бус бие даасан байдалд онцгой анхаарч ажиллахыг ХЗДХ-ийн сайд С.Амарсайханаас хүслээ.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түрк хэлэхдээ Монгол Улсын Засгийн газар Хүний эрхийг хамгаалах үндэсний II хөтөлбөрийг боловсруулан яаралтай батлан хэрэгжүүлэхэд анхаарах, үндэсний цөөнх болон, бэлгийн цөөнх, сэтгэцийн эмгэгтэй иргэдийн хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад анхаарч ажиллах шаардлагатайг онцлоод Монгол Улсад хүний эрхийг бэхжүүлэхэд бүх талаар дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан салбарын цахим шилжилт, нэгдсэн систем хөгжүүлэлт, цахим орчин дахь хүний эрхийн хамгаалалт, хувийн мэдээлэл хамгаалах эрх зүйн орчныг олон улсын сайн туршлагатай уялдуулах бодлого хэрэгжүүлж байгаагаа танилцуулж, хамтарч ажиллах талаар санал солилцов.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийн энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Засгийн газар, НҮБ, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын алба хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, НҮБ-ын хүрээнд Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц, пакт, тэдгээрийн хэрэгжилтийг хангах бодлого, зорилт, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө дэвшүүлсэн санал санаачилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал болж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан