Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мопед, скүүтер болон түүнтэй ижил төрлийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах захирамжийг хүчингүй болгожээ МОНГОЛ УЛСЫГ ЗОРИН ИРЭХ ГАДААДЫН ЖУУЛЧДЫН УРСГАЛ ТОГТМОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА   Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина Өгөгдлийн дэд бүтэц болон өгөгдлийн санг зөв зохион байгуулах мэргэжлийн ур чадварыг эзэмшиж байна Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ "Улаанбаатар метро" төслийн менежер Т.Мөнхдалайг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэв Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг оруулна Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өчигдөр Орхон аймагт ажиллалаа.

Тэрбээр эрхлэх асуудлынхаа хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлого, чөлөөт бүсийн хөгжлийн чиглэлээр Онцгой байдлын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс болон “Уул уурхай–металлурги–химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн парк дээр ажиллалаа. 

Шадар сайд Н.Номтойбаяр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа, ололт амжилтыг бататгахын зэрэгцээ хойд бүс нутагт эдийн засгийн шинэ боломжуудыг бий болгох шаардлагатай байгааг онцлов.

Мөн чөлөөт бүсийн хөгжлийг зөвхөн хил орчмын бүсэд төвлөрүүлэх бус бүс нутгийнхаа эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр өргөн хүрээнд хэрэгжүүлнэ гэлээ. 

Гамшгаас хамгаалах тогтолцоог сайжруулах хүрээнд Гамшгийн тухай хууль болон Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа бөгөөд  онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хувийн хэвшилтэй хамтран үе шаттай хэрэгжүүлнэ гэдгээ тодотголоо. 

Стандарт, хэмжил зүй, техникийн зохицуулалт, лабораторийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд холбогдох хуулийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Энэ хүрээнд аймаг, орон нутгийн байгууллагуудаас хуулийн төсөлд оруулах саналуудыг хүлээн авч байна. Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс 2020–2024 онд  баталгаажуулалт, борлуулалтын үзүүлэлтээр улсын хэмжээнд тэргүүлсэн бөгөөд 2025 оноос хүнд металлын шинжилгээг орон нутагтаа хийж эхэлсэн нь салбартаа сайн жишиг болж байна. 

Шадар сайд Н.Номтойбаяр үргэлжлүүлэн “Уул уурхай–металлурги–химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркийн төлөвлөсөн байршилд ажиллалаа. Шадар сайдын зүгээс улсын хэмжээнд байгуулахаар төлөвлөж буй үйлдвэрлэл, технологийн 18 паркийн бодлого, төлөвлөлтийг уялдуулж, кластер хэлбэрээр хөгжүүлэх замаар дотоодын үйлдвэрлэгчдийг нэгтгэж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэлээ. 

Цаашид үйлдвэрлэл, технологийн паркуудын хөгжлийг эрчимжүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалт болон үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхийг Шадар сайд онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан