Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртлээ Х.Нямбаатар: Баянгол дүүргийн хамгийн том бүтээн байгуулалт Гандан орчимд хэрэгжинэ Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ Шадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа Иргэн бүрийн Нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөг болж нэмэгдлээ ХЭҮК: Цэрэг, цагдаагийн алба хаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн үнэлгээ хийнэ Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн боллоо Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ
Шадар сайд Н.Номтойбаяр: Чөлөөт бүсийн бодлогыг бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлнэ

 

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.05.04/ Орхон аймагт ажиллалаа. Тэрбээр эрхлэх асуудлынхаа хүрээнд бүсчилсэн хөгжлийн бодлого, чөлөөт бүсийн хөгжлийн чиглэлээр Онцгой байдлын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс болон “Уул уурхай–металлурги–химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн парк дээр ажиллалаа. Шадар сайд Н.Номтойбаяр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаа, ололт амжилтыг бататгахын зэрэгцээ хойд бүс нутагт эдийн засгийн шинэ боломжуудыг бий болгох шаардлагатай байгааг онцлов. Мөн чөлөөт бүсийн хөгжлийг зөвхөн хил орчмын бүсэд төвлөрүүлэх бус бүс нутгийнхаа эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр өргөн хүрээнд хэрэгжүүлнэ гэлээ. 

Гамшгаас хамгаалах тогтолцоог сайжруулах хүрээнд Гамшгийн тухай хууль болон Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа бөгөөд  онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хувийн хэвшилтэй хамтран үе шаттай хэрэгжүүлнэ гэдгээ тодотголоо. 

Стандарт, хэмжил зүй, техникийн зохицуулалт, лабораторийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд холбогдох хуулийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Энэ хүрээнд аймаг, орон нутгийн байгууллагуудаас хуулийн төсөлд оруулах саналуудыг хүлээн авч байна. Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс 2020–2024 онд  баталгаажуулалт, борлуулалтын үзүүлэлтээр улсын хэмжээнд тэргүүлсэн бөгөөд 2025 оноос хүнд металлын шинжилгээг орон нутагтаа хийж эхэлсэн нь салбартаа сайн жишиг болж байна. 

Шадар сайд Н.Номтойбаяр үргэлжлүүлэн “Уул уурхай–металлурги–химийн үйлдвэрийн цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркийн төлөвлөсөн байршилд ажиллалаа. Шадар сайдын зүгээс улсын хэмжээнд байгуулахаар төлөвлөж буй үйлдвэрлэл, технологийн 18 паркийн бодлого, төлөвлөлтийг уялдуулж, кластер хэлбэрээр хөгжүүлэх замаар дотоодын үйлдвэрлэгчдийг нэгтгэж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэлээ. 

Цаашид үйлдвэрлэл, технологийн паркуудын хөгжлийг эрчимжүүлэх, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалт болон үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэхийг Шадар сайд онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан