Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мопед, скүүтер болон түүнтэй ижил төрлийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах захирамжийг хүчингүй болгожээ МОНГОЛ УЛСЫГ ЗОРИН ИРЭХ ГАДААДЫН ЖУУЛЧДЫН УРСГАЛ ТОГТМОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА   Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина Өгөгдлийн дэд бүтэц болон өгөгдлийн санг зөв зохион байгуулах мэргэжлийн ур чадварыг эзэмшиж байна Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ "Улаанбаатар метро" төслийн менежер Т.Мөнхдалайг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэв Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг оруулна Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
Голомт банк ногдол ашиг хуваарилж эхэллээ

Голомт банкны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 4-р сарын 6-ны өдөр болж, саналын эрхтэй нийт хувьцаа эзэмшигчид 88.65 хувийн ирцтэйгээр хуралд оролцсон бөгөөд компанитай холбоотой тодорхой шийдвэрүүдийг танилцуулсан.

Ногдол ашиг хуваарилах тухайд Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 2-р сарын 13-ний өдрийн ээлжит бус хурлаар 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 80 төгрөг, нийт 64.7 тэрбум төгрөгийг мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэсэн юм.

Иймд Монголбанкнаас зөвшөөрөл олгосны дагуу 2026 оны 4-р сарын 27-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” рүү шилжүүллээ.

“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” нь хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг үнэт цаасны нэрийн данс тус бүрд ажлын 3 хоногт багтаан байршуулна.

Голомт банкны хувьцаа эзэмшигчид өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хүсэлт гаргаж, арилжааны банкин дахь өөрийн данс руу ногдол ашгаа хүлээн авна.

Голомт банкны нийт хувьцааны тоо 2026 оны 3-р сарын 16-ны байдлаар 808,657,306 байгаа бөгөөд нийт хувьцаа эзэмшигч 21,727 хуулийн этгээд, хувь хүн байна.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан