Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мопед, скүүтер болон түүнтэй ижил төрлийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах захирамжийг хүчингүй болгожээ МОНГОЛ УЛСЫГ ЗОРИН ИРЭХ ГАДААДЫН ЖУУЛЧДЫН УРСГАЛ ТОГТМОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА   Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина Өгөгдлийн дэд бүтэц болон өгөгдлийн санг зөв зохион байгуулах мэргэжлийн ур чадварыг эзэмшиж байна Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ "Улаанбаатар метро" төслийн менежер Т.Мөнхдалайг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэв Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг оруулна Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг

ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болж байна. ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу дараах мэдээллийг өглөө.
-Монгол Улс олон жил нүүрсний бодлогогүй явж ирлээ. Бид нүүрсээ өндөр үнээр худалдах ёстой. Хятадын нутгийн гүнд нүүрсээ худалддаг болсон. Мөн Энэтхэгт нүүрс худалдахаар ажиллаж байна. Эн нь багагүй ашигтай худалдаа болно. Өвөр Монголд нүүрс баяжуулах олон үйлдвэр барьжээ.

Бид өнөөдрийг хүртэл түүхий нүүрс худалдсан. 2023 онд мөнгөө төлсөн атлаа нүүрсээ авч чадаагүй худалдан авагчид олон байв. Тэдний гомдлыг бүрэн барагдуулсан. Одоо усны, цахилгааны эх үүсвэрээ шийдэх шаардлагатай. Сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
 Баяжуулах үйлдвэрийн гарц, холимгийг туршиж байна. Ам нөхцөлтэй гэрээ, оффтэйк гэрээнүүд бүгд муу биш. Анхны үнээ дутуу тогтоосон, олон жилийн өмнө байгуулсан гэрээнүүд л муу. Тэр нь бүх гэрээний суурь болж, тээврийн зардал нь нүүрснээсээ давсан үе бий. Нүүрсний үнэ оргилдоо хүрсэн цагт бид энэ боломжийг ашиглаж чадаагүй. Ганцмод нөхцөлөөр 130-140 ам.доллараар зарж байна.

05 нүүрсийг 150 ам.доллараар худалдаж байна. Би хятадын фючерийн үнэд нөлөөлж байгаа ч бид өөрсдөө үнээ унагааж байна. Нарийн сухайтын нүүрс 1/3 буюу өндөр чанартай биш байдаг. Тавантолгойн бүлэг ордын нүүрс хамгийн сайн нь. Засгийн газрын байгуулсан гэрээнүүд урт хугацаатай. D-parliament.mn цахим хуудсанд гэрээнүүд бий, нээлттэй. Гэхдээ гуравдагч талд гэрээг танилцуулахдаа нөгөө талаас буюу Хятадын талаас зөвшөөрөл авна гэж заасан юм билээ. Түүнээс гэрээнд нууцын тамга дараагүй. Гэрээтэй танилцах хүсэлтээ өгвөл үзэж болно.

Та бүхэн манай компанийн цахим хуудаснаас нүүрсний үнэ, борлуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Бид иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй. Энэ бол гүтгэлэг. Үнэн юм үнэнээрээ байх хэрэгтэй. Компанийн ажилчдын цалин олон улсын түвшинд хүрсэн гэв.                   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан