Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мопед, скүүтер болон түүнтэй ижил төрлийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах захирамжийг хүчингүй болгожээ МОНГОЛ УЛСЫГ ЗОРИН ИРЭХ ГАДААДЫН ЖУУЛЧДЫН УРСГАЛ ТОГТМОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА   Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина Өгөгдлийн дэд бүтэц болон өгөгдлийн санг зөв зохион байгуулах мэргэжлийн ур чадварыг эзэмшиж байна Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ "Улаанбаатар метро" төслийн менежер Т.Мөнхдалайг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэв Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг оруулна Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна

Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Ногоон нуур орчмын 5.5 га талбайд хиймэл нуур, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Төслөөр нийт 85 нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 69 нэгж талбарыг чөлөөлөөд байгаа юм. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяраас тодрууллаа.

УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Энэ онд иргэдийн амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг нийслэлд олноор хийхээр төлөвлөж байгаа. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд байрлах Ногоон нуур орчмын 5.5 га газарт томоохон тохижилтын ажлыг эхлүүлэх гэж байна. Нийт 85 нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна.

Мөн зураг төслийн ажил бүрэн дууссан бөгөөд магадлалын ерөнхий дүгнэлт гарсны дараа тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Түүнчлэн Гандан орчмын тохижилт, бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Эдгээр томоохон төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ” гэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан