Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мопед, скүүтер болон түүнтэй ижил төрлийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах захирамжийг хүчингүй болгожээ МОНГОЛ УЛСЫГ ЗОРИН ИРЭХ ГАДААДЫН ЖУУЛЧДЫН УРСГАЛ ТОГТМОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА   Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина Өгөгдлийн дэд бүтэц болон өгөгдлийн санг зөв зохион байгуулах мэргэжлийн ур чадварыг эзэмшиж байна Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ "Улаанбаатар метро" төслийн менежер Т.Мөнхдалайг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэв Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг оруулна Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл”-ийг 2026–2028 онд хэрэгжүүлж эхэлсэн.

Төслийн Удирдах хороог Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул даргалан ажиллаж байгаад бөгөөд өнөөдөр Удирдах хорооны анхны хурлыг хийж, “Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл”-ийн 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны болон худалдан авалтын төлөвлөгөөг хэлэлцлээ.

Удирдах хорооноос Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжид төслийн зөвлөх үйлчилгээг мэргэшсэн зөвлөх багийн оролцоотойгоор хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй, хугацаа хэмнэх давуу талтайг онцлон зөвлөлөө. Удирдах хорооны дарга төсвийн тооцоог нарийвчлан боловсруулж баталгаажуулах, хэрэгжилтийг үр ашигтай, хариуцлагатайгаар зохион байгуулах чиглэл өглөө гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан