Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мопед, скүүтер болон түүнтэй ижил төрлийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах захирамжийг хүчингүй болгожээ МОНГОЛ УЛСЫГ ЗОРИН ИРЭХ ГАДААДЫН ЖУУЛЧДЫН УРСГАЛ ТОГТМОЛ НЭМЭГДЭЖ БАЙНА   Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина Өгөгдлийн дэд бүтэц болон өгөгдлийн санг зөв зохион байгуулах мэргэжлийн ур чадварыг эзэмшиж байна Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үнэлгээг нэмэгдүүллээ "Улаанбаатар метро" төслийн менежер Т.Мөнхдалайг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэв Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг оруулна Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хяналтын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ Эрхтэн шилжүүлэн суулгах салбарын олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзав Нийслэлийн байгаль орчны газар мэдэгдэл гаргалаа
Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ажиллаж, иргэдээс ирж буй дуудлага, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, ангилах, шуурхай албадад дамжуулах, шийдвэрлэлтийг хянах үйл явц,техник, технологийн шинэчлэл,ашиглалт, ажлын орчин нөхцөлтэй газар дээр нь танилцлаа.ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд өдөрт дунджаар 8500 гаруй, жилд дунджаар 3 сая гаруй дуудлага мэдээлэл бүртгэгддэг. Эдгээр дуудлага мэдээллийн 70 орчим хувь нь хуурамч дуудлага мэдээлэл байдгийг алба хаагчид онцолж байна. Тус төвийн албан хаагчид бүтэц орон тоо дутуу, ачаалалтай ажиллаж байгааг хэллээ.

”Яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Улсын хэмжээнд яаралтай тусламжийн 112 нэгдсэн дугаарлалттай болсноор гэмт хэрэг, зөрчил, гол, үер усны аюул, эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн дуудлагыг ямар ч үед хаанаас ч цаг алдалгүй хүлээн авах, тусламж үзүүлэх боломж бүрдэх юм.ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн дарга, албан хаагчдад 112 тусгай дугаарлалтыг ашиглах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.Иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үүрэг, оролцоо хамгийн чухал.Иймд ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааг илүү сайжруулах чиглэлээр;

  • Дуудлага хүлээн авах хурд, шуурхай байдлыг нэмэгдүүлэх
  • Операторуудын ур чадвар, ёс зүйг сайжруулах
  • Мэдээллийн технологид суурилсан ухаалаг шийдлийг нэвтрүүлэх
  • Иргэдэд илүү хүртээмжтэй, ил тод үйлчилгээ үзүүлэх

Иргэдээс ирсэн дуудлага мэдээллийг бүртгэлжүүлж, дата анализ хийн, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг анхаарууллаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан