Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жүдогийн ахмадууд аваргаа шалгаруулна

Олон улсын жүдо бөхиийн холбоо /IJF/-ноос Дэлхийн жүдогийн өдрийг энэ жил хоёр дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Жүдо бөхийн үндэслэгч Жигоро Каногийн мэндэлсэн өдрийг IJF-ээс Дэлхийн жүдогийн өдөр хэмээн зарласан. Дэлхий даяар жүдогийн спортыг сурталчлах, хөгжүүлэх зорилгоор цаашид жил бүр энэ өдрийг зөвхөн жүдод зориулахаар болжээ.  Монголын жүдо бөхийн холбооны тухайд Дэлхийн жүдогийн өдрөөр Мастерын буюу ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Энэ сарын 28-нд  болох тэмцээнд тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон насны ангилалд, долоон жинд өрсөлдөх юм.  

Ж.Цэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан