Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шадар сайд Н.Номтойбаяр УОК-ын нэгдүгээр хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгч байна Хурдан морины уралдаанд оролцож буй хүүхэд бүрийн аюулгүй байдлыг ханган ажиллана ЗГ: Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд... ЦЕГ: Хуурамч сугалаа зохион байгуулж, 28.500 иргэнийг залилжээ Зам хаахыг мэдэгдэж байна Эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн төслүүдийг яаралтай өргөн мэдүүлэх үүрэг өгөв Талын салхи" олон улсын мото наадам энэ сарын 6,7-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Аймаг, сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль VI сарын 21-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-ний өдөр болно.

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-т зааснаар Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Аймгийн сонгуулийн хороог дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс өмнө байгуулжээ. 

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дөрөвдүгээр сарын 22-ноос өмнө Сумын сонгуулийн хороог байгуулна. Сумын сонгуулийн хороо тавдугаар сарын 7-оос өмнө хэсгийн хороог байгуулж, нийтэд мэдээлэх аж.

Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн сонгууль зохион байгуулагдах аймаг, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгуулийн хороо байгуулах болон байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын нөөц бүрдүүлэх, сонгуулийн цахим систем (https://e-election.mn)-д бүртгүүлж сургалтад хамрагдах талаар чиглэл хүргүүлсэн. Сумын сонгуулийн хороод байгуулагдсаны дараа цахим хуралдаанаар арга зүйн зөвлөмж өгөхөөр төлөвлөсөн байна. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль зохион байгуулах аймаг, сумдыг мэдээллийг ЭНД дарж харна уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан