Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шадар сайд Н.Номтойбаяр УОК-ын нэгдүгээр хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгч байна Хурдан морины уралдаанд оролцож буй хүүхэд бүрийн аюулгүй байдлыг ханган ажиллана ЗГ: Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд... ЦЕГ: Хуурамч сугалаа зохион байгуулж, 28.500 иргэнийг залилжээ Зам хаахыг мэдэгдэж байна Эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн төслүүдийг яаралтай өргөн мэдүүлэх үүрэг өгөв Талын салхи" олон улсын мото наадам энэ сарын 6,7-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ

Нийслэлд энэ жил таван байршилд авто замын засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.Тодруулбал, Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх зургаан эгнээ, 3.5 км урт авто зам, Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн зам хүртэлх 4.6 км, Санзайн 1.7 км, Сэлхийн 4.3 км, Монелоос Дарь-Эхийн зам хүртэлх 6 км урт авто замуудыг шинэчлэхээр байна.Одоогоор Бэлх, Сэлхийн чиглэлийн авто замын ажлын тендерийг зарлаад байгаа бол Энхтайваны өргөн чөлөө дагуух буюу Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх зам, мөн Монелийн чиглэлийн авто замын тендерийг ойрын хугацаанд зарлахаар бэлтгэж байгаа аж.Ийнхүү нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах хүрээнд гол чиглэлүүдэд засвар, шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан