Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Том Круз “Life&Style” сэтгүүлээс 50 сая ам.доллар нэхэмжилжээ

Жүжигчин Том Круз “Life&Style” сэтгүүлийг шүүхэд өгч, 50 сая ам.доллар нэхэмжилжээ. Тус сэтгүүлд нэрт жүжигчнийг эхнэрээсээ салсны дараа охиноо хаяж, огт уулзахгүй байгаа мэтээр бичсэн аж. Энэ бол худал гэхэд дэндүү худлаа, бохир мэдээлэл хэмээн Том Крузын өмгөөлөгч хэлээд “Тэр бол охин Суридээ үнэн зүрхнээсээ хайртай, халамжтай эцэг. Сури бол түүний амьдралын хамгийн чухал хэсэг” хэмээн мэдэгджээ.  
Том Крузын гомдлыг Лос Анжелосын шүүх хэлэлцэх бөгөөд хэрэв тэрээр нэхэмжилсэн мөнгөө авч чадвал буяны үйлсэд хандивлана гэж мэдэгдэж байна.
Том Круз, Кэти Холмес нар зургаан жил хамт амьдарсны эцэст саяхан гэр бүлээ цуцлуулж, энэ жилийн хамгийн том оддын сенсаацыг тарьсан юм.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан