Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шадар сайд Н.Номтойбаяр УОК-ын нэгдүгээр хурлаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл өгч байна Хурдан морины уралдаанд оролцож буй хүүхэд бүрийн аюулгүй байдлыг ханган ажиллана ЗГ: Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцны санхүүжилтийн банкны тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална Ж.Энхбаяр: Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд... ЦЕГ: Хуурамч сугалаа зохион байгуулж, 28.500 иргэнийг залилжээ Зам хаахыг мэдэгдэж байна Эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн төслүүдийг яаралтай өргөн мэдүүлэх үүрэг өгөв Талын салхи" олон улсын мото наадам энэ сарын 6,7-ны өдрүүдэд зохион байгуулагдана
ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Дөрөвдүгээр сарын 09-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2026 оны дөрөвдүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Орхон-Сэлэнгийн бэлчир орчимоор бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баян-Бүрд орчмоор 16-21 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 11-13 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 10-12 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 8-10 хэм дулаан байна.


2026 оны дөрөвдүгээр сарын 10-наас
2026 оны дөрөвдүгээр сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 10-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 11-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр, 12, 13-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна. Дөрөвдүгээр сарын 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар сэрүүснэ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан