Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Эва Лонгория экс нөхрөө бүрмөсөн мартахаар шийджээ. Одоогоос таван жилийн өмнө NBA-гийн "Spurs"-ын тоглогч Тони Паркертай романтик хурим хийсний дараа тэрээр нөхрийнхөө өмсгөлийн тоо болох 9-ийн тоог "Nine" хэмээн хүзүүндээ бахархалтайгаар шивүүлж байв. Гэвч нөхөр нь араар тавьж байгааг хоёр жилийн өмнө олж мэдсэн "Яахаас ч буцахгүй эзэгтэй нар"-ын нэг гэрлэлтээ цуцлуулсан билээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд хоёр ч залуутай болзож байсан боловч нөхөртэйгөө холбоотой шивээсүүдээ өдийг хүртэл хэвээр хадгалж байсан юм. Харин тэрээр сая нэг Тони Паркерыг бүрмөсөн мартахаар шийдсэн бололтой, хүзүүн дэх шивээсээ лазераар арилгуулжээ. Одоо харин түүний гарын бугуй хэсэгт өөр нэг шивээс үлдсэн. Уг шивээс нь Эва Лонгория, Тони Паркер хоёрын хуримаа хийсэн 2007 оны долдугаар сарын 7-ны өдрийг ром тоогоор илэрхийлсэн ажээ.