Дуучин Рианна, Крис Браун хоёр хамтдаа байгаагаар дахин паппарацын дуранд өртжээ. Тэд энэ удаа Лос Анжелосын “Playhouse” шөнийн клубт хамтдаа байхыг гэрэл зурагчид олж харжээ. Уг клубт Крис Брауны “Qubeey” сувгийн нээлт болсон аж. Тэд эргээд дотно харилцаатай болсон нь үдэшлэгийн үеэр тэврэлдэж, үнсэлцэж байснаас нь тодорхой харагдаж байсан ч хоёр дуучин энэ тухайгаа батлан мэдэгдэхээс татгалзсаар байгаа юм. Тэд олны хэл амнаас болгоомжилсон бололтой, клубээс гарахдаа өөр аар машинаар явцгаасан байна.
Рианна, Крис Браун хоёрын дахин сэргэсэн дурлалын түүх сүүлийн үед шар хэвлэлүүдийн гол сенсаац болж буй. Крис Браун Рианнатай хамт байгаагаа харуулсан видео бичлэг интернэтээр цацаж, тэдний хамтдаа явж буй зураг хэвлэлээр тарсны дараа түүнийг модель найз бүсгүй Каррюше Тран нь орхисон юм. Үүнээс гадна энэ сарын эхээр тэд Нью-Йоркийн нэгэн клубт хамтдаа байхыг гэрэл зурагчид олж харсан бөгөөд тэд клубын ариун цэврийн өрөөнд хамтдаа 20 минут байсны дараа гарч ирсэн гэж тэнд байсан эх сурвалжууд ярьсан юм. Үүнээс хэд хоногийн дараа Рианнагийн Нью-Йоркт байрлаж байсан зочид буудлаас Крис Браун гарч байгааг ч гэрчүүд харжээ. Энэ мэтчилэн тэд эвлэрснийг батлах олон баримт байгаа ч энэ тухайгаа хараахан нийтэд мэдэгдээгүй нь ирэх сарын 19-нд болон Рианнагийн шинэ цомог “Apologetic”-ийн нээлтийг хүлээсэн хэрэг гэж хэвлэлүүд бичиж байна.