Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ким Кардашиан төрсөн өдрөөрөө сүйн бөгж авахыг хүсчээ

Реалити шоуны од Ким Кардашиан ганцхан жилийн өмнө хоёр дахь гэрлэлтээ цуцлуулсан боловч гурав дахиа гэрлэхэд бэлэн байгаа бололтой. Тэрээр өнөөдөр болж буй 32 насны төрсөн өдрийн баяраараа найз залуу Кэни Уэстээс сүйн бөгж бэлгэнд авахыг хүссэн гэнэ. Энэ тухай Ким Кардашианы реалити шоуны продюсер Райн Сикрест ам алдсан байна.
Ким Кардашиан төрсөн өдрөө тэмдэглэхээр найз залуутайгаа Италийн Ром хотод ирээд байгаа юм. Тэд өчигдөр тансаг зоогийн газарт хооллож, дээд зэрэглэлийн дэлгүүрээр үйлчлүүлжээ. Гэвч үүгээр Кардашианы сэтгэл ханаагүй, Кэни Уэстээс гэрлэх санал хүлээн авахыг л хамгийн их хүсч байгаа аж. Тийм ч учраас сүйн бөгж хүсч байна гэдгээ найз залуудаа шулуухан хэлж орхисон болохоор рэппер залуу нэг зүйл бодож байгаа байх гэж тэдний ойр дотны эх сурвалжууд хэвлэлд ярьжээ.
Төрсөн өдрийн өмнөх орой зоогДэлгүүр хэсэх цаг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан