Жастин Тимберлэйк, Жессика Бил хоёр таван жил хамтдаа байсны эцэст албан ёсоор эхнэр нөхөр бололцлоо. Хэзээ, хаана хуримаа хийхээ ихэд нууцалж байсан алдарт хос ямартай ч Италийн Наплес хот орчмын хөдөө нутагт нууцхан гэгч нь хуримын ёслолоо хийжээ. Ер нь, Холливудын одод Италид хуримаа хийх нь түгээмэл байдаг. Том Круз, Сальма Хаек гээд олон од Италийн санаанд оромгүй нууцлаг газар хуримын ёслолоо хийхээр сонгож байсан юм.
Харин Жастин, Жессика хоёрын хувьд хэдийгээр хуримын ёслолоо олон нийтээс нууцлахыг хүссэн ч албан ёсоор эхнэр нөхөр бололцсоноо “People” сэтгүүлд тусгайлан мэдэгджээ. Одоогоор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тэдний хуримын зураг хараахан нийтлэгдээгүй байгаа ч “People” сэтгүүл ирэх долоо хоногийн дугаартаа нийтлэхээр зөвшөөрлийг нь авчээ. Харин тэр хүртэл Жастин Тимберлэйк, Жессика Бил хоёрын 6,5 сая ам.долларын өртөгтэй нижгэр хурим ямар орчинд болсон, ямар одод зочлон ирсэн, сүйт бүсгүй ямар даашинзаар гоёсон гэх мэт асуулт түр зуур хариултаа хүлээсээр үлдлээ. Гэвч тэдний таван жилийн түүхийг өгүүлэх зурагнуудыг уншигчдадаа сонирхуулахаар бэлтгэлээ.
2007 оны долдугаар сар, Норвеги. Жастин жүжигчин Камерон Диазаас салснаас хойш зургаан сарын дараа Осло дахь тоглолтдоо Жессикатай хамт явснаар тэдний харилцаа олонд ил болсон юм.
Жастины Европ дахь аялан тоглолтын туршид Жессика Бил түүнтэй хамт явсан юм. Швед-2007 он
2008 оны есдүгээр сар: Халуухан хос Италид романтик амралт өнгөрүүлсэн нь. Тэд Италийг өөрсдийнх нь хамгийн дурсгалтай газар учраас хуримаа хийхээр сонгосон гэж хэвлэлүүд бичиж байна.
Итали дахь аялал үргэлжилсээр...
Жессика Бил "Тэнгэрлэг гэр бүл" кинонд хамтран тоглосон Беверли Митчеллийн Италид болсон хуримд гэрчээр оролцохдоо найз залуутайгаа хамт иржээ.
Тэд олон талын сонирхлоороо нэгддэг.
2009 оны гуравдугаар сар, Нью-Йорк
NBA-гийн тоглолтын үеэр Жастин 18000 үзэгчийн өмнө найз бүсгүйгээ үнссэн нь
Холливудын хамгийн сайхан хосуудын нэг
2009 он, Нью-Йорк
Яг л жирийн нэг гэр бүл шиг. Жастины ээж Жессикаг гэр бүлийнхээ нэг хэсэг хэмээн 2009 онд мэдэгдсэн юм.
2009 оны аравдугаар сард тэднийг салсан гэх шум дэгдээд байх үеэр Жастин Канадад кино зураг авахуулж буй найз бүсгүй дээрээ зочилж очсон нь
2010 оны хоёрдугаар сар, тэд хамтдаа байсан хэвээр
2010 он, бүх зүйл хэвийн байна...
2011 оны хоёрдугаар сарын 27-нд тэд ингэж хамтдаа зургаа авахуулснаас хэдхэн долоо хоногийн дараа салж буйгаа мэдэгдсэн юм. Энэ үед Жастиныг жүжигчин Мила Кунистэй, харин Жессикаг Жерард Батлертай холбоотой гэж шуугьж байв.
Тэд салснаасаа хойш зургаан сарын дараа олны өмнө хамтдаа гарч ирлээ.
2011 оны арванхоёрдугаар сард Жастин найз бүсгүйгээ сүйт бүсгүй болгож, гэрлэх санал тавив.
Гэвч энэ баярт мэдээг тэд дөнгөж өнгөрсөн тавдугаар сард олон нийтэд албан ёсоор хүргэж, сүйн бөгжөө бахархалтайгаар ил гаргасан нь энэ.