Дуучин Жастин Тимберлэйк, жүжигчин Жессика Биллийн хурим ирэх амралтын өдрүүдэд болно. Хоёр одын хуримд оролцохоор гэр бүл, найз нөхөд, ойр дотныхон нь бүгд Итали руу тэдний хөлсөлсөн онгоцоор нисч иржээ. Хурим яг аль өдөр, хэдэн цагаас болох нь тодорхойгүй, хуримын зочид энэ талаар мэдээлэл тараахгүй ам чангатай байгаа гэнэ. Гэвч хэвлэлийнхний олж мэдсэнээр хос хоёр өөрсдийнх нь хувьд нандин дурсамж агуулж байдаг Италийн Наплес хотын орчимд хуримаа хийхээр сонгожээ. Тэгэхдээ гял цял гоё тансаг танхимд биш эгэл жирийн хөдөө тосгоны хэв маягтай, бүх зүйл нь энгийн бодь орших хөдөө нутагт хийх гэнэ. Зочид баяр болохоор хоёр хоногийн өмнө энд ирсэн бөгөөд цагийг тун ч зугаатай өнгөрүүлж, амьд хөгжмийн аянд бүжиглэж, салют буудуулж, Итали нутгийн жинхэнэ оригиналь хоол, дарсаар дайлуулж байгаа гэнэ.
Энэ бол хос хоёрын хамгийн сайхан дурсамжтай газар