Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

38 дугаар сургуулийн багш сурагчдаас хандив цуглуулж, зүй бусаар зарцуулж байжээ

АТГ-т иргэдээс Баянгол дүүргийн герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 38 дугаар сургуулийн математикийн багш Л.Мижигмаа сурагчдаас хандив авч байгаа тухай гомдол иржээ. Тус газрынхан уг гомдлын мөрөөр ажиллаж, багш Л.Мижигмаа хууль бусаар хандив цуглуулж, хөндлөнгийн хяналтгүй зарцуулж байсныг тогтоосон байна. Тиймээс энэ сургуульд гарсан зөрчлийг арилгуулах, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох, дахин ийм төрлийн зөрчил гаргуулахгүй байхад анхаарч ажиллахыг хүссэн албан бичгийг Баянгол дүүргийн Засаг даргад хүргүүлжээ. Тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хариу албан бичигт 38 дугаар сургуулийн багш Л.Мижигмаад сануулах арга хэмжээ авсан гэнэ.
АТГ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байгаа. Бүх шатны сургууль, цэцэрлэгт суралцагчдаас хууль бус хандив цуглуулах, үндэслэлгүй төлбөр авсан талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, хяналт шалгалтын ажил явуулж байна. Тиймээс цаашид сургууль, цэцэрлэгүүд хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргахгүй байхыг тус газраас анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
ta nar bitgii hudlaa yari manai bagsh ingeh hun bish za yu mnai bagsh haniv og gej uilan dongodon baij guigaagui setgeleeree ogoh hun baival ogch bolno gesen za yumnii uchriig ni olj hujriig ni tungaachaad iim sonin yum aa draaa ni bich
захирал та биднээс хандив гэж авсан мөнгө чинь авилага юм байна шүү??????
авилага гэж хэн батлаад байгаа юм. сэтгүүлчид худал мэдээлэл гаргаж байхаа больё. авилага авдаг ажил хийдэггүй захирлын талаар бич тэгвэл арай үндэслэлтэй.
за та нар болио энэ манай сургуулийн багш бид нарт 8 жил хичээл орж байнаа ийм юм хийхээр хүн биш бид бүгд барилгийн төмөрөнд даруулж нас барсан ахийг мэднэ тэр ах чин манай мижигмаа багшийн төгсгөсөн ангийн хүүхэд тэр ахад зориулж зул өргөнө гэж хандив яавуулсан өөр авилга нтр байхгүй мөн 1000 хүн ганданд зул өргөсөн би ч бас байсан
авсан нь үнэн авсныг тогтоосон байна
боловсролын салбарын дампуурал
багш нар ёс зүйн дүрмээ биелүүлээч, арай дэндүү юм
mongol ymar muuhai boltsiin bee.. bagsh huniig doromjlood
daraa ni ta nar hunii ner hundiig yah gj bgaan bee. ..ene hun chn bas olon shavitai gdgiig medhuu
ta nar medeelle haanas avsiin za bas araichdee
arai denduu ymaa iim ym boloogui shdee.. aldartai bagshiig ta nar ch gutgeleedee
oron dayar hunii neriig ingej unagaah ni zui bus hereg ym bishuu
bitii huniig doromjilooch oorsdoo ta nar heregt orno doo
handiv avsnuu yaasan gj surguulias ni televiztei hamt ireed huuhduudes asuuldaa uneniig medcheed ingej bich
huniig ingej hudlaa doromjilj mongo olhiin za bas araichdee
hunii ner hunded haldahaa boliochee hudlaa ym bicheed muusain setguulchuud iim shdee
handiv avsan gdgiig batlaagui bzdee.. suragchdaas ni ireed asuu gheer oorsdoo asuuj chadku bgaa bzdee.. avilga entr neeree zul ordosniig avilga gevel tgd busad ni yu yum be
handiv avsan gdgiig batlaagui bzdee.. suragchdaas ni ireed asuu gheer oorsdoo asuuj chadku bgaa bzdee.. avilga entr neeree zul ordosniig avilga gevel tgd busad ni yu yum be
Хамгийн их уншсан